Mn

اَلنِّيَّةُ | Intentions

اَللَّهُمَّ إِنِّي نَوَيْتُ بِالصَّلَوٰةِ عَلَى النَّبِيِّ صَلَّى اللَّهُ عَلَيْهِ وَسَلَّمَ امْتِثَالاً لِّأَمْرِكَ وَتَصْدِيقًا لِنَبِيِّكَ مُحَمَّدٍ صَلَّى اللَّهُ عَلَيْهِ وَسَلَّمَ وَمَحَبَّةً فِيهِ وَشَوْقًا إِلَيْهِ وَتَعْظِيمًا لِّقَدْرِهِ وَلِكَوْنِهِ أَهْلاً لِّذَلِكَ
Яа Аллах, Таны зарлигт захирагдаж, Зөнч Мухаммед (с.а.в)-д итгэн, түүнийг хайрлан тэмүүлж, түүний хүндлэл болон зохистой чанарыг нь дээдлэн Зөнч (с.а.в) дээр энэхүү салауат ерөөлийг уншихаар зорив.
فَتَقَبَّلْهَا مِنِّي بِفَضْلِكَ وَإِحْسَانِكَ وَأَزِلْ حِجَابَ الْغَفْلَةِ عَنْ قَلْبِي وَاجْعَلْنِي مِنْ عِبَادِكَ الصَّالِحِينَ.
Өөрийн ивээл нигүүлслээр үүнийг минь хүлээн авч, зүрхнээс минь хайхрамжгүй байдлын хөшгийг арилган, намайг Өөрийн зөв шударга боолуудын нэг болгооч.
اَللَّهُمَّ زِدْهُ شَرَفًا عَلَىٰ شَرَفِهِ الَّذِيٓ أَوْلَيْتَهُ. وَعِزًّا عَلَىٰ عِزِّهِ الَّذِيٓ أَعْطَيْتَهُ.
Яа Аллах, түүнд Өөрийн олгосон эрхэм чанар дээр нь эрхэм чанарыг, хайрласан цог жавхлан дээр нь цог жавхланг нэмэгдүүлээч.
وَنُورًا عَلَىٰ نُورِهِ الَّذِي مِنْهُ خَلَقْتَهُ وَأَعْلِ مَقَامَهُ فِي مَقَامَاتِ الْمُرْسَلِينَ. وَدَرَجَتَهُ فِي دَرَجَاتِ النَّبِيئِينَ.
Түүнийг бүтээсэн тэрхүү гэрэл дээр нь гэрэл нэмж, элч нарын дунд түүний байр суурийг, зөнчдийн дунд түүний зэрэг зиндааг дээшлүүлээч.
وَأَسْئَلُكَ رِضَاكَ وَرِضَاهُ يَا رَبَّ الْعَالَمِينَ. مَعَ الْعَافِيَةِ الدَّآئِمَةِ وَالْمَوْتِ عَلَى الْكِتَابِ وَالسُّنَّةِ وَالْجَمَاعَةِ وَكَلِمَتَيِ الشَّهَادَةِ عَلَىٰ تَحْقِيقِهَا مِنْ غَيْرِ تَبْدِيلٍ وَّلَا تَغْيِيرٍ.
Ертөнцийн Эзэн минь, Таны болон түүний таалал, үүрдийн сайн сайхны хамт Судар, Сүннәт, Жамаат болон Шахадагийн хоёр өгүүлбэрийг хувиршгүй үнэнээр нь хэлж нас барахыг Танаас гуйя.
وَاغْفِرْ لِي مَا ارْتَكَبْتُهُ بِفَضْلِكَ وَجُودِكَ وَكَرَمِكَ يَآ أَكْرَمَ الْأَكْرَمِينَ.
Хамгийн өгөөмөр Нигүүлсэнгүй Нэгэн минь, Өөрийн хишиг буян, агуу өгөөмөр сэтгэлээрээ миний үйлдсэн бүхнийг уучлан хэлтрүүлээч.
وَصَلَّى اللَّهُ عَلَىٰ سَيِّدِنَا مُحَمَّدٍ خَاتَمِ النَّبِيِّينَ وَإِمَامِ الْمُرْسَلِينَ. وَعَلَىٰٓ ءَالِهِ وَصَحْبِهِ أَجْمَعِينَ. وَسَلَامٌ عَلَى الْمُرْسَلِينَ. وَالْحَمْدُ لِلَّهِ رَبِّ الْعَالَمِينَ.
Аллах Таала бидний дээд Мухаммед, зөнчдийн тамга, элч нарын манлай болон түүний гэр бүл, нөхдөд сайн ерөөлөө хайрлатугай. Элч нарт амар амгалан, Ертөнцийн Эзэн Аллахт магтаал орштугай.