مَا مَعِي وَجَهْ قَابِل بِهْ سِوَى حُسُنْ ظَنِّي
Танд итгэх сайн итгэлээс минь өөр Тантай нүүр учрах юу ч надад үгүй.
Mn
مَا مَعِي وَجَهْ قَابِل بِهْ سِوَى حُسُنْ ظَنِّي
فِيكْ يَا رَبِّ فَارْحَمْنِي وَلَا تَمْتَحِنِّي
Танд хандах нүүр надад үгүй, гагцхүү Танд тавьсан сайн найдвар минь л байна
Эзэн минь, намайг өршөөж, намайг бүү сорионд оруулаач
تُبْتْ يَا رَبِّ فَاقْبَلْ تَوْبَتِي وَاعْفُ عَنِّي
وَامْحُ ذَنْبِي وَسَامِحْ كُلَّ تَقْصِيرْ مِنِّي
Гэмшлээ би Эзэн минь, гэмшлийг минь авч, намайг хэлтрүүлээч
Нүглийг минь арчиж, дутуу дулимаг бүхнийг минь уучлаач
خِفِتْ مِنْ عَاقِبَةْ أَمْرِي فَجُدْ لِي بِأَمْنِي
مَحِضْ فَضْلٍ وَإِحْسَانٍ وَجُودٍ وَمَنِّ
Үйл хэргийнхээ төгсгөлөөс эмээх тул надад амар амгаланг хайрлаач
Цэвэр ивээл, нигүүлсэл, өгөөмөр сэтгэл болон соёрхлоороо
آه مِنْ عَثْرَتِي يَا رَبِّ مِنْهَا أَقِلْنِي
زَادْ ذَنْبِي وَمِنْ كُثْرِ الْخَطَا حَارْ ذِهْنِي
Ай Эзэн минь, бүдэрсэн намайг өөд нь татаач
Нүгэл минь ихсэж, алдаа эндэгдлийнхээ олонд ухаан минь баларлаа
أَدْرِكْ أَدْرِكْ بِتَعْجِيلِ الْفَرَجْ وَانْتَقِدْنِي
وَاعْطِنِي عِلِمْ مِنْكَ يَا إِلَهِي لَدُنِّي
Туслаач, туслаач, зовлонгоос түргэн ангижруулж намайг авраач
Бурхан минь, Өөрийн дэргэдээс ундрах эрдэм мэдлэгийг надад соёрхооч
يَنْجَلِي بِهْ عَنِ الْقَلْبِ الْصَّدِى كُلَّ رَيْنِ
ياَ سَمِيعَ الْدُّعَاءْ سَلْكَ اسْتَجِبْ وَاسْتَمِعْنِي
Түүгээр зүрхний зэв, бүхий л хөшиг арилан ариусах болтугай
Залбирлыг Сонордогч минь, гуйлтыг минь сонсож, хариу соёрхооч
مَا لِي إِلَّا أَنْتَ مُعْطِي
مَا لِي إِلَّا أَنْتَ مُغْنِي
Надад өгөх Танаас өөр хэн ч үгүй
Намайг баяжуулах Танаас өөр хэн ч үгүй