Mn
الله الله الله الله سَيَّدِي الله
الله الله الله اَلْعَظِيْمُ الله
Аллах Аллах Аллах Аллах миний Эзэн Аллах
Аллах Аллах Аллах Агуу Игvү Аллах
أَيَا مُرِيْدَ اللهُ نُعِيدْ لَكْ قَوْلِ اصْغَهْ
إِذَا تَفْهَمْ قَوْلِي بِهِ تَصِلْ لِلّهْ
Ай Аллахыг эрэгч минь, хэлэх үгийг минь анхааран сонс
Хэрэв үгийг минь ухаарваас түүгээр чи Аллахад хүрэх болно
عَلَيْكَ يَا مُرِيدْ بِخَمْرَةِ التَّوْحِيدُه
وَإِنْ تَبْغِ الْمَزِيدْ فَالْغَيْرُ عَنْكَ انْسَهْ
Ай мүрид минь, ганц Бурханчлахын (Таухидын) дарсыг хүрт
Хэрэв чи илүүг хүсвээс өөр бусад бүхнийг мартагтун
فَاذْكُرْ الاسْمَ الْأَعْظَمْ وَاطْوِ الْكَوْنَ تَغْنَمْ
وَخُضْ بَحْرَ الْقِدَمْ فَذَاكَ بَحْرُ الله
Хамгийн агуу Нэрийг дурсаж, хорвоог хураан ашиг ол
Мөнхийн эртний далайд шумба, тэр бол Аллахын далай юм
وَخُضْ بَحْرَ الْأَنْوَارْ وَالْمَعْنَى وَالْأَسَرَارْ
وَافْنِ هَذِي الدِّيَارْ يَبْلُغْ قَلْبُكْ مُنَاهْ
Гэрэл, утга учир хийгээд нууцын далайд шумба
Энэхүү орчлонг өөртөө үгүй хийвээс зүрх чинь хүсэлдээ хүрнэ
وَلْتَفْنَ في الْمَعْبُودْ تَذُوقْ مَعْنَى الشُّهُودُ
إِذْ لَيْسَ ذَا الْوُجُودْ إِلَّا مِنْ نُورِ الله
Шүтэгдэгч Эзэндээ уусч, гэрчлэхийн утга учрыг амтла
Учир нь энэхүү оршихуй бол Аллахын гэрлээс өөр юу ч биш
الْمُلْكُ وَالْمَلَكُوتْ كَذَاكَ الْجَبَرُوتْ
فَكُلُهَا نُعُوتْ وَالذَّاتُ مُسَمَّاهُ
Хаант улс, тэнгэрлэг болон хүч чадлын ертөнцүүд
Эдгээр нь бүгд шинж чанар бөгөөд Мөн чанар нь нэрлэгдэх эзэн юм
فَغِبْ عَنِ الصِّفَاتْ وَافْنَ في ذَاتِ الذَّاتْ
هَذِي تَلَوُّنَاتْ مَصِيرُهَا لِلِهُ
Шинж чанаруудаас арилж, Мөн чанарын мөн чанарт уус
Энэхүү хувирал өөрчлөлт бүхний төгсгөл нь Аллахад буй
إِلَيْهِ الْمُنْتَهَى وَمِنْهُ الْمُبْتَدَا
وَالْآنَ قَدْ بَدَا وَالْكَوْنُ فِي حُلَاهْ
Төгсгөл нь Түүнд, эхлэл нь Түүнээс
Одоо Тэр илэрч, хорвоо ертөнц Түүний гоо үзэсгэлэнд оршном
لَهُ الْكَوْنُ مِرْآتْ وَمَظْهَرُ الصِّفَاتْ
مُحَمَّدْ نُورُ الذَّاتْ عَلَيْهِ صَلَّى الله
Орчлон ертөнц Түүний толь, шинж чанарын илрэл
Мухаммед бол Мөн чанарын гэрэл, түүнд Аллахын ивээл байг
الْعَلَاوِيْ يَقُوْلْ قَوْلًا مِنْهُ مَقْبُولُ
تَهِيْمُ بِهِ الْعُقُولْ تَغِيبْ فِي ذَاتِ الله
Алави хэлнэ, түүний үгс нь хүлээн зөвшөөрөгдөх үгс
Ухаан бодол түүнд төөрөн одож, Аллахын мөн чанарт уусна