Mn
صَلَاةُ اللّٰه سَلَامُ اللّٰه
عَلَىٰ طٰهٰ رَسُولِ اللّٰه
Бурхны аврал, Бурхны амар амгалан
Таха, Бурхны элчид байх болтугай
صَلَاةُ اللّٰه سَلَامُ الله
عَلَىٰ يٰسٓ حَبِيبِ الله
Бурхны аврал, Бурхны амар амгалан
Ясин, Бурхны хайртай элчид байх болтугай
تَوَسَّلْنَا بِبِسْمِ الله
وَبِالْهَادِي رَسُولِ الله
Бурхны нэрээр бид зууч гуйн залбирнам
Бас чиглүүлэгч Бурхны элчээр дамжуулнам
وَكُلِّ مُجَاهِدٍ لِلّٰه
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Бурхны замд зүтгэгч бүхний төлөө
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
إِلَهِي سَلِّمِ الْأُمَّةْ
مِنَ الْآفَاتِ وَالنِّقْمَةْ
Эзэн минь, энэ ард түмнийг амар амгалан болгож
Хөнөөл гамшиг, өс хонзонгоос авраач
وَمِنْ هَمٍّ وَمِنْ غُمَّةْ
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Сэтгэлийн түгшүүр, зовлон шаналалаас
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
إِلَهِي نَجِّنَا وَاكْشِفْ
جَمِيعَ أَذِيَّةٍ وَاصْرِفْ
Эзэн минь, биднийг аварч, чөлөөлөн соёрхож
Бүх хор хөнөөлөөс ангижруулан зайлуулж өгөөч
مَكَائِدَ الْعِدَا وَالْطُفْ
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Дайснуудын заль мэхийг энэрлээрээ үгүй хий
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
إِلَهِي نَفِّسِ الْكُرَبَا
مِنَ الْعَاصِينَ وَالْعَطْبَا
Эзэн минь, нүгэлтэн ба завхрагчдын үйлдсэн
Хүнд бэрхшээлээс биднийг хөнгөлөн соёрхооч
وَكُلِّ بَلِيَّةٍ وَوَبَا
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Бүх гай гамшиг, тахал өвчнөөс
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
فَكَمْ مِنْ رَحْمَةٍ حَصَلَتْ
وَكَمْ مِنْ ذِلَّةٍ فَصَلَتْ
Хичнээн их нигүүлсэл бидэнд ирж
Хичнээн их гутамшиг зовлон арилсан бэ
وَكَمْ مِنْ نِعْمَةٍ وَصَلَتْ
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Хичнээн их ивээл хишиг бидэнд хүрсэн бэ
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
وَكَمْ أَغْنَيْتَ ذَا الْعُمْرِ
وَكَمْ أَوْلَيْتَ ذَا الْفَقْرِ
Насан өндөр хүмүүсийг Та хичнээн баяжуулж
Нэн ядууст хичнээн их хишиг хүртээсэн бэ
وَكَمْ عَافَيْتَ ذَا الْوِزْرِ
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Хичнээн олон нүгэлтнийг Та эдгээж илааршуулсан бэ
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
لَقَدْ ضَاقَتْ عَلَى الْقَلْبِ
جَمِيعَ الْاَرْضِ مَعَ رَحْبِ
Уудам дэлхий бүхэлдээ асар уужим боловч
Бидний зүрх сэтгэлд давчдан бачуурах мэт боллоо
فَانْجُ مِنَ الْبَلَا الصَّعْبِ
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Энэхүү хүнд бэрх гай гамшгаас биднийг авраач
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
أَتَيْنَا طَالِبِي الرِّفْقِ
وَجُلِّ الْخَيْرِ وَالسَّعْدِ
Бид Таны нигүүлсэл, энэрлийг эрэн ирлээ
Асар их сайн сайхан, аз жаргалыг гуйн ирлээ
فَوَسِّعْ مِنْحَةَ الْأَيْدِي
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Бидэнд өгөх өгөөж хишгээ арвижуулан соёрхооч
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
فَلَا تَرْدُدْ مَعَ الْخَيْبَةْ
بَلِ اجْعَلْنَا عَلَى الطَّيْبَةْ
Биднийг хоосон гар, гонсойсон сэтгэлтэй бүү буцаагаач
Харин биднийг сайн сайханд хүргэн соёрхооч
أَيَا ذَا الْعِزِّ وَالْهَيْبَةْ
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Өө, Цог жавхлан, Сүр хүчний Эзэн минь
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
وَإِنْ تَرْدُدْ فَمَنْ نَأْتِي
بِنَيْلِ جَمِيعِ حَاجَاتِي
Хэрэв Та татгалзвал, бид хэрэгцээ бүхнээ даатгахаар
Өөр хэн рүү очих билээ?
أَيَا جَالِي الْمُلِمَّاتِ
بِأَهْلِ الْبَدْرِ يَا الله
Өө, зовлон зүдгүүрийг арилгагч Эзэн минь
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
إِلَهِي أَغْفِرْ وَأَكْرِمْنَا
بِنَيْلِ مَطَالِبٍ مِنَّا
Эзэн минь, биднийг уучилж, хүсэлтийг маань биелүүлэн
Биднийг хүндэтгэн соёрхооч
وَدَفْعِ مَسَاءَةٍ عَنَّا
بِأَهْلِ الْبَدْرِ يَا اَللّٰه
Муу муухай бүхнийг биднээс зайлуулан соёрхооч
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
إِلَهِي أَنْتَ ذُو لُطْفٍ
وَ ذُو فَضْلٍ وَ ذُو عَطْفٍ
Эзэн минь, Та бол энэрэл нигүүлслийн Эзэн
Өгөөмөр хишиг, өршөөл хайрын Эзэн билээ
وَكَمْ مِنْ كُرْبَةٍ تَنْفِي
بِأَهْلِ الْبَدْرِ يَا اَللّٰه
Хичнээн их гашуун зовлонг Та үлдэн хөөсөн бэ
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!
وَصَلِّ عَلَى النَّبِي الْبَرِّ
بِلَا عَدٍّ وَلَا حَصْرٍ
Шударга ариун Бошиглогчид аврал ивээлээ илгээгээч
Хэмжээлшгүй ихээр, тоолж баршгүйгээр соёрхооч
وَآلِ سَادَةٍ غُرٍّ
بِأَهْلِ الْبَدْرِ يَا اَللّٰه
Түүний эрхэм дээд удам угсааныханд ч мөн адил
Бадрын дайчдын авралаар, өршөөгөөч Бурхан минь!