سَلُوا فُؤَادِي سَلُوهُ فَهْوَ يُخْبِرُكُمْ
Ask My Heart, Ask It, for It Shall Inform You
Mn
سَلُوا فُؤَادِي سَلُوهُ فَهْوَ يُخْبِرُكُمْ
عَنِّي إِذَا غِبْتُمْ إِذْ فِيهِ مَحْضَرُكُمْ
Зүрхнээс минь асуу, түүнээс асуу, тэр танд хүүрнэх болно
Таныг эзгүйд миний тухай, учир нь та түүнд үргэлж оршмуй
أَيَا بُدُورًا أَنَارَ الْكَوْنَ مَظْهَرُكُمْ
لَوْلَا تَعَلُّلُ قَلْبِي حِينَ أَذْكُرُكُمْ
Ертөнцийг гэрлээрээ гийгүүлсэн тэргэл сарнууд минь ээ!
Таныг дурсах бүрд зүрх минь тайтгарлыг эрээгүй байсан бол
وَوَضْعُ كَفِّي عَلَيْهِ جَنَّ أَوْطَارًا
لَوْ شَابَ دَمْعِي بِحَارَ الْأَرْضِ أَغْرَقَهَا
Алгаа дээр нь тавин тогтоогүй бол тэрээр хүслээсээ галзуурах байлаа
Хэрэв миний нулимс дэлхийн далайтай холилдвол тэднийг ч живүүлж орхино
مِنْ مُقْلَةٍ حَرُّ نَارِ الشَّوْقِ أَرَّقَهَا
وَالْوَجْدُ قَسَّمَ أَحْشَائِي وَفَرَّقَهَا
Хүсэл тэмүүллийн төөнөх галд нойр хулжсан нүднээс минь урсах
Халуун хайр миний доторх сэтгэлийг минь хэгзлэн тасджээ
لَوْ قَرَّبُوا النَّارَ مِنْ قَلْبِي لَأَحْرَقَهَا
فَهَلْ سَمِعْتُمْ بِقَلْبٍ أَحْرَقَ النَّارَا
Зүрхэнд минь гал ойртуулбал миний зүрх галыг өөрийг нь шатаах сан
Галыг өөрийг нь шатаадаг тийм зүрхний тухай та ер нь сонсож байв уу?