هَذَا الْمَقَامُ الَّذِي لَاذَتْ بِهِ الْأُمَمُ
Бүх үндэстэн аврал эрсэн энэхүү ариун орон.
Mn
هَذَا الْمَقَامُ الَّذِي لَاذَتْ بِهِ الْأُمَمُ
وَأَذْعَنَتْ لِعُلَاهُ الْعُرْبُ وَالْعَجَمُ
Энэ бол түмэн олон хоргодон ирсэн эрхэм дээд суудал
Араб, Араб бус бүхэн түүний агуу ихийн өмнө мэхийн ёслов.
هَذَا مَقَامُ رَسُولِ اللَّهْ أَكْرَمُ مَنْ
جَاءَتْهُ مِنْ رَبِّهِ الْأَحْكَامُ وَالْحِكَمُ
Энэ бол Аллахын Элчийн суудал бөгөөд Тэрбээр хамгийн эрхэм нэгэн
Эзэн тэнгэрээсээ хууль цааз, билиг ухааныг хүлээн авсан билээ.
هَذَا مُحَمَّدُ الْهَادِي الَّذِي مُحِيَتْ
عَنَّا بِنُورِ هُدَاهُ الْظُّلْمُ وَ الْظُّلَمُ
Энэ бол зөв замд хөтлөгч Мухаммед бөгөөд түүний замын гэрлээр
Харанхуй манан хийгээд шударга бус явдал биднээс арчигдан одов.
هَذَا الَّذِي قَدْ سَمَا فَوْقَ الْسَّمَا
إِلَى مَقَامِ عِزٍّ تَنَاهَتْ دُونَهُ الْأُمَمُ
Энэ бол тэнгэрээс ч дээгүүр дүүлэн дээшилсэн тэр нэгэн
Бусад түмэн олон хүршгүй тийм л хүндэт суудалд заларсан билээ.
يَا سَيِّدِي يَا رَسُولَ اللَّهْ يَا أَمَلِي
يَا مَنْ أَلُوذُ بِهِ إِنْ زَلَّتِ الْقَدَمُ
Өө миний эзэн минь, Аллахын Элч минь, миний итгэл найдвар минь
Хөл алдан бүдрэх цагт минь миний хоргодох ганц аврал минь билээ.
بِكَ اهْتَدَيْتُ إِلَى الْإِيمَانِ فَاتَّصَلَتْ
بِذَاكَ عِنْدِي مِنْ أَفْضَالِكَ الْنِّعَمُ
Таны ачаар би сүсэг бишрэлийн замыг олж, түүгээр дамжуулан
Таны ивээл ерөөл надад тасралтгүй хүрсээр ирлээ.
صَلَّى عَلَيْكَ إِلَهُ الْخَلْقِ مَا سَجَعَتْ
وَرْقٌ وَمَا هَطَلَتْ مِنْ سُحْبِهَا دِيَمُ
Хөх тагтаа шувууд гүвтнэн донгодож, үүлнээс шиврээ бороо зүсрэн орохын тоогоор
Бүхнийг бүтээгч Эзэн таныг өршөөн ивээх болтугай.