حَسْنَاءُ تُرْبِعُنَا
Биднийг саатуулах гоо бүсгүй
Mn
حَسْنَاءُ تُرْبِعُنَا
دَوْمًا وَتَعْرِفُنَا
Үзэсгэлэнт тэр биднийг сэргээнэ
Үргэлж биднийг тэр танина
حَلَّتْ لِتَمْنَحَنَا
عَدْلًا وَإِحْسَانَا
Шударга ёс, энэрлийг түгээхээр
Тэрээр бидэн дээр морилно
مِنْ قُدْرَةٍ شَرُفَتْ
مَيْمُونَةٌ عُرِفَتْ
Хүндэт хүч чадлаас ундран
Хөвчин ерөөлт нэгэн хэмээгдэнэ
بِالْحُسْنِ قَدْ وُصِفَتْ
سِرًّا وَإِعْلَانَا
Гоо үзэсгэлэнгээр нь тодорхойлсон
Нууцаар ч, илээр ч түүнийг дурссан
تَكَامَلَتْ أَلَقَا
خَلْقًا حَكَى خُلُقَا
Гэрэл гэгээ нь төгс бүрдсэн
Гадаад төрх нь дотоод сэтгэлтэйгээ ижилссэн
وَالْكُلُّ مُتَّسِقا
مِنْهُ الْضِّيَا بَانَا
Бүх зүйл нь зохицол төгс
Түүнээс ариун гэрэл тодорсон
رَاقَتْ مَشَارِبُهَا
نِيلَتْ مَطَالِبُهَا
Ундарга булаг нь тунгалаг
Хүсэл мөрөөдөл нь биелэгдсэн
صَارَتْ مَنَاقِبُهَا
لِلْفَخْرِ كَيْوَانَا
Түүний ариун гавьяа зүтгэл нь
Тэнгэрийн оргил мэт өндөрт гарлаа
عَمَّتْ مَآثِرُهَا
سَارَتْ بَشَائِرُهَا
Үйл хэрэг нь хаа сайгүй түгэж
Үзэгдэх сайн мэдээ нь түгэн тархав
تَهْدِي خَوَاطِرُهَا
الْأَرْوَاحَ إِيقَانَا
Түүний бодол санаа нь
Сүнс бүхнийг итгэл рүү хөтөлнө
فِي وَصْفِهِ عِبَرٌ
لَمْ يَحْكِهَا بَشَرٌ
Түүний тодорхойлолтод сургамж буй
Хүмүүн хэзээ ч түүнийг дүрсэлж чадахгүй
وَالْكُلُّ مُنْبَهِرٌ
مَا انْفَكَّ هَيْمَانَا
Бүгд л түүнийг бишрэн гайхаж
Үргэлж түүнд тэмүүлэн байна
فَقَامَةٌ رَبْعَةْ
كَمَا تَرَى طَبْعَهْ
Тэгш сайхан нуруу нуруутай
Төрөлх байгаль нь тийм л харагдана
تَفُوقُ بِالطَّلْعَهْ
مَنْ طَالَ سِيقَانَا
Түүний жавхаалаг төрх нь
Урт хөлтэй нэгнээс ч давуу
فِي وَجْهِهِ قَمَرٌ
فِي ثَغْرِهِ دُرَرٌ
Нүүр царай нь саран мэт
Найрсаг инээмсэглэл нь сувд мэт
فِي نُطْقِهِ خَفَرٌ
بِالْصَّمْتِ قَدْ زَانَا
Яриа хөөрөө нь даруу төлөв
Чимээгүй байдал нь түүнийг чимнэ
وَجَبْهَةٌ عَرُضَتْ
لِلَّهِ قَدْ خُفِضَتْ
Дух нь цэлгэр уужим
Бурханы өмнө мэхийн мөргөнө
وَبِالْنُّهَى نَهَضَتْ
عِزًّا وَعِرْفَانَا
Оюун ухаанаар дээшлэн өргөгдөж
Алдар нэр, мэдлэгээр баяжсан
فِي وَجْهِهِ بَلَجٌ
فِي عَيْنِهِ دَعَجٌ
Нүүр царай нь гэрэлтэн гийж
Нүд нь гүн хар бөгөөд тунгалаг
فِي حَاجِبٍ زَجَجٌ
بِالْحُسْنِ مُزْدَانَا
Хөмсөг нь нум мэт тахирлаж
Хорвоогийн гоог өөртөө шингээсэн
إِنْ رِيءَ يَتْبَعُهُ
نُورًا يُزَامِنُهُ
Хэн харсан нь түүнийг дагана
Хэзээд гэрэл түүнийг дагалдана
فَالْأَنْفُ مَارِنُهُ
أَقْنَى وَحِدْبَانَا
Хамар нь өндөр бөгөөд шулуун
Хараа булаам сайхан хэлбэртэй
وَثَغْرُهُ ضَلِعٌ
وَالْصَّدْرُ مُتَّسِعٌ
Ам нь өргөн, инээмсэглэл тод
Цээж нь уужим бөгөөд тэгш
وَالْبَطْنُ مُرْتَجِعٌ
بِالْصَّدْرِ خَمْصَانَا
Хэвлий нь цээжтэйгээ нэгэн шугаманд
Илүүдэл махгүй, цэгцтэй галбиртай
وَالْوَجْهُ دُرِّيٌّ
وَالْلَّوْنُ وَرْدِيٌّ
Нүүр нь сувд мэт гялалзана
Өнгө нь сарнайн дэлбээ мэт
وَالْرُّوحُ نُورِيٌّ
أَضَاءَ أَكْوَانَا
Сүнс нь гэрлээр тэтгэгдэж
Ертөнцийг тэр чигт нь гэрэлтүүлнэ
ضَخْمُ الْكَرَادِيسِ
زَاكِي الْأَحَاسِيسِ
Үе мөч нь бат бөх
Сэтгэл санаа нь ариун тунгалаг
فَرْدُ الْنَّوَامِيسِ
مَا مِثْلُهُ كَانَا
Хууль цаазын цорын ганц эзэн
Хувь тавиланд түүн шиг хүн үгүй
أَكْحَلُ أَجْفَانٍ
أَشْنَبُ أَسْنَانٍ
Сормуус нь урт бөгөөд хар
Шүд нь сувд мэт цагаан
حَبَّاتُ رُمَّانٍ
هَلْ رَيْتَ رُمَّانَا
Шүд нь анар жимсний үр мэт
Тийм анарыг чи өмнө нь харсан уу?
وَلِحْيَةٌ كَثَّا
تَنَاسَقَتْ بَثَّا
Сахал нь өтгөн бөгөөд сайхан
Сахлаараа тэр цэгцтэй харагдана
وَجُمَّةٌ أَثَّا
لَمْ تَعْدُ آذَانَا
Үс нь арвин бөгөөд өтгөн
Чихний омгоос хэтрэхгүй урттай
بَدْرُ الْدُّجَى فَمُهُ
إِنْ رِيءَ مَبْسَمُهُ
Ам нь харанхуйн тэргэл саран мэт
Инээмсэглэхэд нь гэрэл цацарна
وَالْكُلُّ مَنْسَمُهُ
بَرًّا وَخُلْجَانَا
Түүний мөр нь бүхэлдээ
Тэнгис далай, хуурай газар мэт уудам
فَالْرَّحْمُ وَاصِلُهُ
وَالْكَلُّ حَامِلُهُ
Ураг садантайгаа холбоотой
Уудам сэтгэлээр зовлонг үүрэгч
وَالْخَيْرُ فَاعِلُهُ
سِرًّا وَإِعْلَانَا
Сайн үйлийг үргэлж үйлдэгч
Нууцаар ч, илээр ч тэр л хийнэ
فِي الْخَلْقِ هَيْبَتُهُ
فِي الْحَقِّ غَيْبَتُهُ
Бүтээл дундах түүний сүр жавхлан
Үнэний төлөөх түүний оршихуй
تَفُوقُ طِيبَتُهُ
جِنًّا وَإِنْسَانَا
Түүний нинжин сэтгэл нь
Жин болон хүмүүнээс илүү
وَحَبْلُ سُرَّتِهِ
مِنْ حُسْنِ غُرَّتِهِ
Түүний хүйний холбоо нь
Түүний нүүрний гэрэл туяанаас
مَا مِثْلُ نَظْرَتِهِ
عِزًّا وَإِيْمَانَا
Түүний харц шиг тийм харц
Алдар нэр, итгэлд үгүй билээ
قَدْ دَقَّ مَسْرُبَةً
وَفَاقَ مَرْتَبَةً
Түүний биеийн зурвас нарийн
Тэр бүх зэргээс дээгүүр
وَعَزَّ مَنْقَبَةً
سَادَ الْوَرَى شَانَا
Түүний гавьяа нь маш эрхэм
Тэрээр хүн төрөлхтнийг тэргүүлсэн
قَلِيلُ لَحْمِ عَقِبْ
وَالْصَّدْرُ مِنْهُ رَحِبْ
Өсгий нь мах багатай, хөнгөн
Цээж нь түүний маш цэлгэр
فَصْلَ الْخِطَابِ وُهِبْ
فَفَاقَ سَحْبَانَا
Түүнд ярианы шийдвэр өгөгдсөн
Тэрээр Сахбан илтгэгчээс давуу
كَالْمِسْكِ فِي هَبَبٍ
يَنْحَطُّ مِنْ صَبَبٍ
Заарын үнэр мэт анхилам
Уулын оргилоос буух мэт хүчтэй
يُنْسِي أَخَا تَعَبٍ
أَهْلًا وَبُلْدَانَا
Ядарсан нэгний алжаалыг тайлж
Гэр бүл, нутаг усыг нь мартуулна
فَحُبُّهُ إِيمَانْ
وَبُغْضُهُ كُفْرَانْ
Түүнийг хайрлах нь итгэл юм
Түүнийг үзэн ядах нь тэрслэхүй юм
يَا وَيْلَ مَنْ قَدْ شَانْ
فِي الْمَدْحِ إِنْسَانَا
Түүнийг муулсан хүн юутай хөөрхий
Магтаалд зохистой тэр хүмүүнийг
يَا رَبِّ أَسْعِدْنَا
بِنُورِهِ عِدْنَا
Эзэн минь, биднийг аз жаргалтай болгооч
Түүний гэрлээр биднийг эргүүлэн авчир
حَتَّى نَرَى الْحُسْنَى
دُنْيَا وَأُخْرَانَا
Сайн сайхан бүхнийг харах хүртэл
Энэ хорвоод ч, хойд насанд ч
صَلَّى وَسَلَّمَ مَنْ
أَوْلَى الْوَرَى مِنَنَا
Ертөнцийг Эзэн адислал, амар амгаланг
Бүх хүмүүст ивээл болгон өгөгчид
عَلَى الْنَّبِيِّ زَمَنَا
رَبٌّ عَلَا شَانَا
Тэрхүү зөн билэгтэн дээр буулгаач
Цаг хугацааны турш, Эзэн минь
كَذَلِكَ الْزَّهْرَا
وَأُمِّهَا الْغَرَّا
Мөн адил Захра охин дээр нь
Түүний гэрэлт ээж дээр нь
وَآلِهِمْ طُرَّا
مَا الْبَدْرُ نَاغَانَا
Тэдний гэр бүл дээр бүгдээр нь
Тэргэл саран бидэнтэй шивнэх хүртэл