اَلـلَّـهُ يَـا اَلـلَّـه صَـلَّـى عَـلَـى الـزَّيْـن
Өө Аллах, яа Аллах, Үзэсгэлэнт нэгэнд ерөөл хайрлаач
Mn
اَلـلَّـهُ يَـا اَلـلَّـه
صَـلْـوا عَـلَـى الْـزَّيْـنِ
Аллах, өө Аллах!
Тэрхүү Үзэсгэлэнт нэгэнд адислал ерөөгөөрэй
طَـاطَـا الْـقَـمَـرْلِأَحْـمَـد
وَانْـشَـقَّ نِـصْـفَـيْـنِـى
Сар Ахмадад захирагдан бөхийж,
Хоёр хэсэг болон хуваагдлаа
أَبُـو بَـكْـرُ يَـا صِـدِّيـقْ
صَـاحِـبِ الْـنَّـبِـى وَرَفِـيـق
Өө Абу Бакр, өө Сиддик,
Зөнчийн нөхөр бөгөөд дотны анд минь
بِرُوحُهْ فَدَاهْ فِي الضِّيقْ
مِـنْ لَـدْغَـةِ الْـنِّـيـنِـى
Тэрээр аюулт цагт амиараа түүнийг хамгаалж,
Хорт могойд хатгуулахыг ч үл ажран тэвчсэн билээ
لَـمَّـا عُـمَـرْ أَسْـلَـم
فَـرِحَ الْـنَّـبِـى وَتَـبَـسَّـم
Умар Исламын шашинд орсон тэр үед,
Зөнч баясан мишээл тодруулав
تَـبَـاشَـرَ الْإِسْـلَام
بِـدُخُـولِـهْ فِـي الْـدِّيـنِـى
Түүнийг энэхүү шашинд орсонд,
Исламын ертөнцөд баярт мэдээ түгэв
عُـثْـمَـانُ يَـا عُـثْـمَـان
يَـا جَـامِـعَ الْـقُـرْءَان
Өө Усман, өө Усман,
Ариун Коран судрыг эмхлэгч минь
صِـهْـرِ الْـنَّـبِـى الْـعَـدْنَـان
زَوَّجَـهُ بِـنْـتَـيْـنِـى
Аднан овгийн Зөнчийн хүргэн бөгөөд,
Түүний хоёр охинтой дэр нэгтгэсэн билээ
عَـلِـىُّ يَـا كَـرَّار
سَـيْـفُـكَ طَـوِيـل بَـتَّـار
Өө Али, өө эрэлхэг дайчин,
Чиний илд урт бөгөөд хурц билээ
يَـا هَـازِمَ الْـكُـفَّـار
قَـتَـلَ الْـمَـلَاعِـيـنِـى
Үл итгэгчдийг дархан ялагч минь,
Хараагдсан дайснуудыг устгасан билээ
جَـاتُـهْ الْـمُـرَبِّـيَـةْ
حَـلِـيـمَـةْ الْـسَّـعْـدِيَّـة
Түүнийг асарч өсгөсөн асрагч эх,
Саъд овгийн Халима түүнд ирж,
قَـالَـتْ وَهَـبُـوةْ لِـيَـا
يَـا رَبِّ هَـنِّـيـنِـى
"Түүнийг надад хайрлаач,
Эзэн минь, түүгээр дамжуулан намайг баярлуулна уу" гэв
جَـالُـه الْـجَـمَـل جَـالُـه
يَـزْحَـف عَـلَـى عِـقَـالُـه
Тэмээ ч мөн түүнд дөхөн ирж,
Хөлийнхөө уяаг чирэн мөлхөв
لَـمَّـا جَـالُـه جَـمَـالُـه
سَـلِّـم عَـلَـى الـزَّيْـنِـى
Түүний гоо үзэсгэлэнг хараад,
Тэрхүү Үзэсгэлэнт нэгэнд мэндчилэв