مَعَانِي قَدْ بَدَتْ عِنْدِي غَرِيبَهْ
Гайхамшигт утга санаанууд надад тодорлоо
Mn
مَعَانِي قَدْ بَدَتْ عِنْدِي غَرِيبَهْ
وَمَا تُفْضِي إِلِيْهْ بَعْدُ أَغْرَبْ
Гайхамшигт сонин утга учрууд надад тодров
Тэдгээрийн хөтлөх тэрхүү зүйл бүр ч гайхалтай
مِنَحْ مِنْ فَضْلِ مَوْلَانَا عَجِيبَهْ
وَمَاذَا فِي عَطَاهُ لَيْسَ أَعْجَبْ
Эзэн тэнгэрийн маань ивээл хишиг үнэхээр гайхамшиг
Түүний өгөөмөр хайр ивээлд гайхамшиг бус юу байх билээ?
وَعِيدُ الْصَّبِ أَنْ يَلْقَى حَبِيبَهْ
وَسُبْحَانَ الَّذِي قَرَّبْ وَحَبَّبْ
Хайрттайгаа учрах нь дурлалт хүний баяр баясгалан
Биднийг ойртуулж, хайрыг төрүүлсэн Тэр нэгэн алдаршиг
مَعِي أَقْوَامْ فِي أَعْلَى كَتِيبَهْ
لَهُمْ أَسْرَارْ لَا تُحْصَى وَتُكْتَبْ
Дээд зэрэглэлийн нөхөд надтай хамт байна
Тэдэнд тоолж баршгүй, бичиж дуусашгүй нууцууд бий
مَوَاهِبْ عَالِيَةْ مَا هِيْ كَسِيبَهْ
وَإِحْسَانُ الْمُهَيْمِنْ لَيْسَ يُحْسَبْ
Эдгээр нь хичээл зүтгэлээр олоогүй дээд бэлгүүд
Хамгаалагч Эзний нигүүлслийг хэмжиж баршгүй
وَمَنْ لُهْ سَابِقَهْ يُدْرِكْ نَصِيبَهْ
مُوَفَّى دُونَ أَنْ يَشْقَى وَيَتْعَبْ
Урьд тавигдсан хувь заяатай хүн хишгээ хүртэнэ
Зовж зүдрэлгүйгээр бүрэн дүүрэн хүртэх болно
وَنَفْحَةُ بَاسِطِ الْنَّعْمَى قَرِيبَهْ
تَعَرَّضْ يَا فَتَى مِنْهَا تَقَرَّبْ
Хишиг түгээгч Эзний зөөлөн салхи ойрхон байна
Залуу минь, түүнд биеэ ил гаргаж, ойртон оч
عَسَى الْمَكْلُومْ أَنْ يَلْقَى طَبِيبَهْ
فَيُضْحِي الْعِيْشْ لُهْ أَطْيَبْ وَأَطْيَبْ
Шархадсан нэгэн анагаагчтайгаа учрах болов уу
Тэгвэл амьдрал нь улам бүр амттай, ариун болох юм
وَصَلَّى اللهُ مَا أَفْهَامٌ نَجِيبَهْ
وَعَتْ قَوْلاً بِمَاءِ الْعَيْنِ يُكْتَبْ
Эрхэм оюун ухаан нулимсаар бичихүйц үгсийг ухаарах бүрт
Бурхан Өөрийн ерөөлөө хайрлах болтугай
عَلَى خَيْرِ الْوَرَى الْهَادِي حَبِيبِهْ
وَآلِهْ وَالَّذِي لِلْطُّهْرِ يَصْحَبْ
Хамгийн сайн бүтээл, Хөтлөгч, Түүний Хайрт дээр
Мөн түүний гэр бүл, ариун байдлыг дагагч бүхэн дээр