لِغَيْرِ جَمَالِكُمْ نَظَرِي حَرَامُ
Таны гоо үзэсгэлэнгээс өөрийг харах миний харц хориотой.
Mn
لِغَيْرِ جَمَالِكُمْ نَظَرِي حَرَامُ
وَغَيْرُ كَلَامُكُمْ عِنْدِي كِلَامُ
Таны гоо үзэсгэлэнгээс өөр зүгт харах минь хориотой
Таны үгнээс өөр яриа надад утгагүй яриа
وَعُمْرُ الْنَّسْرِ مِنْكُمْ بَعْضُ يَوْمٍ
وَسَاعَةُ غَيْرِكُمْ عَامٌ فَعَامُ
Таны дэргэд бүргэдийн нас өдрийн тал мэт
Танаас хол өнгөрөөх ганцхан цаг жилээс жил дамнах мэт
وَصَبْرِي عَنْكُمُ شَيْءٌ مُحَالٌ
وَمَا لِي قَاتِلٌ إِلَّا الْفِطَامُ
Танаас холдон тэвчих минь бүтэшгүй зүйл
Танаас хагацахаас өөр намайг хөнөөх үхэл үгүй
إِذَا عَايَنْتُكُمْ زَالَتْ هُمُومِيْ
وَإِنْ غِبْتُمْ دَنَا مِنِّيْ الْحِمَامُ
Таныг харах агшинд бүх зовлон минь арилна
Таныг эзгүй үед үхэл надад ойртоно
أَوَدُّ بِأَنْ أَكُونَ لَكُمْ جَلِيسًا
وَتُنْصَبَ لِي بِرَبْعِكُمُ خِيَامُ
Таны дэргэд суух нэгэн байхыг би хүснэ
Танай нутагт майхнаа босгохыг би мөрөөднө
فَدَاوُوا بِالْوِصَالِ مَرِيضَ هَجْرٍ
يَهِيمُ بِكُمْ إِذَا سَجَعَ الْحَمَامُ
Хагацлын өвчтөнийг уулзалтаар анагааж хайрла
Тагтаа шувуу гунганах үед таныг дурсан сэтгэл алдарна
حَدِيثُ غَرَامِهِ فِيكُمْ قَدِيمٌ
وَمَلْبَسُهُ مِنَ الْحُبِّ الْسِّقَامُ
Түүний таныг гэх сэтгэлийн түүх эртнийх
Түүний хайраас өмссөн өмсгөл нь өвчин шаналал юм
فَأَنْتُمْ فِي الْأُصُولِ أَجَلُّ أَصْلٍ
إِذَا شِئْتُمْ تَحَصَّلَ لِي الْمَرَامُ
Уг гарлын хувьд та хамгийн эрхэм нь
Хэрэв та таалбал миний хүсэл биелэх болно
بِكُمْ صَعْبُ الْأُمُورِ يَعُودُ سَهْلًا
فَبِالْإِحْسَانِ جُودُوا يَا كِرَامُ
Таны ачаар хэцүү бүхэн хялбар болно
Өгөөмөр сэтгэлээрээ ивээл хайрла, ай эрхэмсэг дээдсүүд
وَلَيْسَ سِوَاكُمُ لِلْجُودِ أَهْلًا
فَكَيْفَ نَزِيلُ سُوحِكُمُ يُضَامُ
Танаас өөр өгөөмөр занд зохистой хэн ч үгүй
Таны хүрээлэнд ирсэн зочин яахин гомдож хоцрох билээ